Кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн үйл явдлууд ба чиг хандлага (2025)
2025 оны эхний улиралд дэлхий даяар кибер аюулгүй байдлын эрсдэл, халдлагын түвшин нэмэгдэж, байгууллагууд илүү идэвхтэй хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай болж байна. Технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухааны ашиглалт нь зөвхөн хамгаалалтад бус, мөн халдлагын хэлбэрүүдэд ч шинэ эрсдэл дагуулж байна.
Онцлох үйл явдлууд:
-
RSA Conference 2025 (Сан Франциско, АНУ – 2025 оны 5 сар):
Дэлхийн кибер аюулгүй байдлын салбарын тэргүүлэгчид цугласан энэхүү арга хэмжээний гол сэдвүүдэд:
- AI ашигласан халдлагын шинэ хэлбэрүүд
- Zero Trust архитектурын хэрэгжилт
- Attack Surface Management (ASM)-ийн ирээдүй
- Cloud системийн хамгаалалтын асуудлууд
- Хүний хүчин зүйл, сургалтын шинэ аргачлал багтлаа.
-
ENISA Threat Landscape Report 2025:
Европын холбооны ENISA агентлагийн шинэ тайланд дурдсанаар:
- Ransomware халдлагууд 2024 онтой харьцуулахад 37%-иар нэмэгдсэн
- Cloud & SaaS платформ руу чиглэсэн халдлагууд огцом өсчээ
- Хиймэл оюун ухааныг ашигласан фишинг болон deepfake халдлагууд олон нийтийг төөрөгдүүлж байна.
-
Microsoft, Cisco, Crowdstrike зэрэг томоохон компаниудын судалгаанууд нь кибер халдлагын дийлэнх нь хангалтгүй хамгаалалттай энгийн системүүд, хуучирсан протокол, ажилтнуудын аюулгүй байдлын мэдлэг дутмагтай холбоотойг харуулж байна.
🎯 2025 оны гол чиг хандлагууд:
- AI-Driven Defense & Offense: Хиймэл оюун ухаан нь халдлага болон хамгаалалт хоёуланд хэрэглэгдэж эхэлсэн.
- Zero Trust Security: Уламжлалт сүлжээний хамгаалалтыг халж, аливаа хэрэглэгч, төхөөрөмж бүрт итгэхгүй байх зарчимд суурилсан хамгаалалтын аргачлал.
- Attack Surface Management (ASM): Байгууллагын интернэтэд ил харагдаж буй хөрөнгийг бодитоор хянаж, хамгаалах нь зайлшгүй шаардлага болж байна.
- Хүний хүчин зүйлийг анхаарсан сургалт ба үнэлгээ: Ажилтнуудын нууц үг, хандалтын эрх, имэйл харилцааны аюулгүй байдал чухал хэвээр байна.
🔐 GMO-Z.com Mongolia таны кибер орчныг хамгаална
GMO-Z.com Mongolia LLC нь Японы №1 кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч GMO Cybersecurity by IERAE компанийн Монгол дахь албан ёсны салбар бөгөөд дараах цогц үйлчилгээг үзүүлж байна:
- Attack Surface Management (ASM) – GMO Cyber Attack Net Assessment
- Эмзэг байдал илрүүлэх ба нэвтрэх туршилт (VAPT)
- SOC зөвлөх үйлчилгээ
- Кибер аюулгүй байдлын сургалт ба олон улсын сертификат
🎯 Бид байгууллагын тань мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах шинэлэг, технологид суурилсан шийдэл санал болгож байна.
Монгол
Монгол
English